Зохиолч Томас Майн Рид 1818 онд Ирландийн санваартны гэрт төржээ . Эцэг нь хүүгээ лам болгохыг хүссэн боловч угийн сүжиггүй хүү нь эцэгтэйгээ түнжин хагарч, сэтгэлд нь тохирсон ажлаа өөрөө олохоор шийдсэн ирээдүйн зохиолч 1840 онд төрсөн нутгаа орхин, Америкийг зорьжээ. Түүний эх орон Ирланд нь аль хэдийнээс английн эзмшил гэгдэх болсон боловч, ирландууд тэмцлээ зогссонгүй, хэдийгээр олон хүн төрсөн арлаа аргагүйдэн эгнэгт орхин гадаад гарлаа ч гэсэн, английн дарлалын эсрэг тэмцэж байгаа нууц байгууллагад туслахаар амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл эх оронч хэвээр үлддэг байлаа .
1850 оноос Лондонд суурьшив, Учир нь 1848 оны хувьсгалд оролцож байсан олон хүн тэнд амьдарч байсан бөгөөд ихэнх нь найдлагаа хараахан алдаагүй, хувьсгал дахин Европын аль нэг өнцөгт дүрэлзэнэ гэдэгт итгэн, хэрэгтэй үед нь тусалж болох юм гэж найдаж байжээ. Майн Рид ч оросын хааны эсрэг тэмцэлд хүч цуглуулж байсан польшийн хувьсгалчдад туслан, английн ард түмнийг хуурч байгаа "Британий нууц диполмат бодлогыг" хэвлэлээр шүүмжилж байлаа. Энэ үеэс мөн зохиолчийн мэргэжлийн ажил болох уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Ахны зохиолууд болох "Чөлөөтэй сум", "Хуйхын ангууч", "Цагаан удирдагч", "Квартерон бүсгүй", "Оцелло баатар," "Маронууд" нь хэвлэгдэв.
Майн Ридийн зохиолуудын даруу, зоригтой баатрууд нь янз бүрийн аюулаар дүүрэн амьдралын хүнд замыг туулан үнэн мөнийн төлөө, хүнч ёсны төлөө тэмцэлдээ үнэнчээр үлддэг нь уншигчдын зүрх сэтгэлийг татан байдаг билээ. Тэд элдэв өөдгүй амьтдын хорон санаанд өртөхөөс гадна байгалийн гай гамшиг, махчин араатны дайралтанд өртөн сайн нөхөр нохой ч юмуу морины тусламжаар аюулаас мултран, дайснуудаа үнэнч шудрагаар ялан дийлж байдаг.
Майн Рид ямагт нийгмийн асуудлыг хөндөн, хар арьстан боолыг чөлөөлөхийн төлөө, цагаан арьстанд дарлуулж байгаа индиан омгийг хамгаалагч, мөлжүүлж буй мексик, италийн тариачин, францын ажилчдыг талархагч байлаа .
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл