Saturday, July 10, 2010

Инээмсэглэл

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.

Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.

Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв.

Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.

ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ЮМ.

Tuesday, July 6, 2010

Томас Майн Рид


Зохиолч Томас Майн Рид 1818 онд Ирландийн санваартны гэрт төржээ . Эцэг нь хүүгээ лам болгохыг хүссэн боловч угийн сүжиггүй хүү нь эцэгтэйгээ түнжин хагарч, сэтгэлд нь тохирсон ажлаа өөрөө олохоор шийдсэн ирээдүйн зохиолч 1840 онд төрсөн нутгаа орхин, Америкийг зорьжээ. Түүний эх орон Ирланд нь аль хэдийнээс английн эзмшил гэгдэх болсон боловч, ирландууд тэмцлээ зогссонгүй, хэдийгээр олон хүн төрсөн арлаа аргагүйдэн эгнэгт орхин гадаад гарлаа ч гэсэн, английн дарлалын эсрэг тэмцэж байгаа нууц байгууллагад туслахаар амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл эх оронч хэвээр үлддэг байлаа .

1850 оноос Лондонд суурьшив, Учир нь 1848 оны хувьсгалд оролцож байсан олон хүн тэнд амьдарч байсан бөгөөд ихэнх нь найдлагаа хараахан алдаагүй, хувьсгал дахин Европын аль нэг өнцөгт дүрэлзэнэ гэдэгт итгэн, хэрэгтэй үед нь тусалж болох юм гэж найдаж байжээ. Майн Рид ч оросын хааны эсрэг тэмцэлд хүч цуглуулж байсан польшийн хувьсгалчдад туслан, английн ард түмнийг хуурч байгаа "Британий нууц диполмат бодлогыг" хэвлэлээр шүүмжилж байлаа. Энэ үеэс мөн зохиолчийн мэргэжлийн ажил болох уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Ахны зохиолууд болох "Чөлөөтэй сум", "Хуйхын ангууч", "Цагаан удирдагч", "Квартерон бүсгүй", "Оцелло баатар," "Маронууд" нь хэвлэгдэв.

Майн Ридийн зохиолуудын даруу, зоригтой баатрууд нь янз бүрийн аюулаар дүүрэн амьдралын хүнд замыг туулан үнэн мөнийн төлөө, хүнч ёсны төлөө тэмцэлдээ үнэнчээр үлддэг нь уншигчдын зүрх сэтгэлийг татан байдаг билээ. Тэд элдэв өөдгүй амьтдын хорон санаанд өртөхөөс гадна байгалийн гай гамшиг, махчин араатны дайралтанд өртөн сайн нөхөр нохой ч юмуу морины тусламжаар аюулаас мултран, дайснуудаа үнэнч шудрагаар ялан дийлж байдаг.

Майн Рид ямагт нийгмийн асуудлыг хөндөн, хар арьстан боолыг чөлөөлөхийн төлөө, цагаан арьстанд дарлуулж байгаа индиан омгийг хамгаалагч, мөлжүүлж буй мексик, италийн тариачин, францын ажилчдыг талархагч байлаа .

Monday, July 5, 2010

Цагаан сарнай

Цагаан сарнай нь гэнэн цайлган байдал, болон цэвэр ариун байдлыг илтгэдэг ба ихэнхдээ хурим болон шинэ зүйл эхлэх бэлэг тэмдэг болдог байна. Мөн цагаан сарнай нь нэр алдар, хүндэтгэлийн бэлэг тэмдэг болдог. Гэсэн хэдий ч цагаан сарнай бас маш нууцлагдмал цэцэг юм.
Цагаан сарнай нь сүйт бүсгүйн гарт байдгаараа эв нэгдэл, ёс суртахуунт байдал, шинэхэн хайрыг илтгэдэг.
Мөн танд гэж зөвлөхөд та хэрвээ хайртай хүнтэйгээ суух тухай бодож байгаа бол хайрт хүндээ цагаан сарнайг бэлэглээрэй. Энэ нь ирээдүйд хуримыг авчирдаг гэж эртнээс бэлэгшээж ирсэн байна.